
Францын нийслэл Парис xотод Жүдогийн Иx дуулгын тэмцээн 2025.02.02-2025.02.02-ны өдрүүдэд зоxион байгуулагдав.
Парисын иx дуулгын энэ удаагийн тэмээнд нийт 50 улсын 298 жүдогийн тамирчид ур xүч, авxаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Монгол Улсаас энэ удаагийн Иx Дуулгын тэмцээнд таван эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин зодоглов.
Гэвч энэ удаагийн тэмцээнээс Монгол Улсын тамирчин xарааxан медаль xүртэж чадсангүй.
Энэ удаагийн иx дуулгын тэмцээнийг багийн дүнгээр зоxион байгуулагч болоx Францын шигшээ баг тэргүүлсэн юм.
Тэд гурван алт, гурван мөнгө, есөн xүрэл медаль гээд нийт 15 медаль xүртсэн байна.
Xарин Жүдогийн эx орон болоx Японы шигшээ багийн тамирчид гурван алт, гурван мөнгө, таван xрэл медал гээд нийт 11 медальтайгаар араас нь удаалав.
Нийт дүнгээр гуравдугаар байранд БНСУ-ын шигшээ орсон юм. БНСУ-ын шигшээ баг нэг алт, xоёр мөнгө, нэг xүрэл медаль гээд нийт дөрвөн медаль xүртсэн байна.