АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канад, Мексик болон Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Канад улс энэ сарын 4-нөөс АНУ-ын импортын зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмжээ.
25 хувийн татвар төлөх АНУ-ын бараа бүтээгдэхүүнд мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо, дарс, хөрөнгөөр исгэж хийдэг уух зүйлс багтжээ. Түүнчлэн татварын нэмэгдэлд Америкийн хэд хэдэн брендийн хувцас, гутал, гоо сайхны бараанууд, тамхи, машины дугуй, хутга, насос, хөргөгч зэрэг гэх ахуйн цахилгаан бараанууд тус бүр багтсан байна. Канадын эрх баригчдын зүгээс Америкт үйлдвэрлэсэн мотоцикл, галт зэвсэг, тэсрэх бөмбөг, торпед зэрэгт мөн 25 хувийн татвар тогтоожээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын шийдвэрийн хариуд Оттава АНУ-ын импортын нийт 155 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг 25 хувь болгон нэмнэ хэмээн мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч Д. Трамп Канадын импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувь, Канадын эрчим хүчний импорт тэр дундаа цахилгаан эрчим хүч, хий, газрын тосны импортонд 10 хувийн татвар тогтоогоод байгаа билээ.
Эх сурвалж: Interfax