2025.02.03-2025.02.09-ний өдрүүдэд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
2 дугаар сарын 3-нд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна.
2 дугаар сарын 3-7-нд: Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг хүлээн авна.
2 дугаар сарын 8-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччини “Тоска” дуурийг тайзнаа толилуулна.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаад байна.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.
Уран бүтээлч Р.Баясгалангийн “Хүннү Монгол Эрдэнийн шатар” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
2 дугаар сарын 3-нд: Завхан аймгийн Улиастай суманд аймгийн аварга шалгаруулах Насанд хүрэгчдийн шатрын тэмцээн эхэлнэ.
2 дугаар сарын 4-нд: Дундговь аймгийн Дэрэн суманд Тэмээний баяр зохион байгуулна.
2 дугаар сарын 6-нд: Узбекистан улсад Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болно.
2 дугаар сарын 7-8-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд “Их говийн тэмээ-2025” наадмыг зохион байгуулна.
Хилийн чанадад:
2 дугаар сарын 6-нд: Узбекистан улсад Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болно.
“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилж байна.