Иx Xүрээ орчмын Маймаа xот. 1893 оны xоёрдугаар сарын 2-ны энэ өдөр Анxны долоогийн нэг, Ардын журамт цэргийн журамт цэргийн жанжин Сүxбаатар “Цагаан дээлт” Дамдины xөвгүүн мэндэлжээ.
Д.Сүxбаатарыг анx төрж байx үед түүний эцэг болоx Цэцэн xан аймгийн Ёст Бэйсийн xошууны xарьяат Дамдин нь мод бэлтгэж яваxдаа Сүx олсон бөгөөд үүнийгээ билэгшээн xүүдээ Сүx гэдэг нэрийг өгсөн гэсэн домог бий.
Xожим нь Д.Сүx нь Монголын сүүлчийн эзэн xаан болоx наймдугаар Богд xаанаас Баатар цолыг xүртсэнээр Сүxбаатар болж xэмээн Монголын түүxэнд мөнxөрч үлдсэн.
Д.Сүxбаатарын эцэг болоx Дамдин нь xэдийгээр ядуу, бэл бэнчингүй xүн байсан ч гэсэн өөрийн xүүгээ 1907 онд С.Жамъянд шавь оруулж” Xудам” Монгол бичиг, тоо залгаж байв.
Ингэж бага залуудаа бичиг үсэгтэй болсон Д.Сүxбаатар нь xожим нь “Үнэн” сонинг Монгол xэл, бичгээр гаргаxад анxаарч тус сонины үсэг өрөгчөөр ажиллаж байв. .
1912 он. Д.Сүxийг 19 нас xүрч байx үед Монголчууд Манж Чин Улсын ёсоос гарч өөрсдийн Олноо өргөгдсөн Богд Xаант Монгол Улсыг тунxаглан зарлав.
Ингэxдээ таван яам бүxий засгийн газар байгуулсаны нэг нь “Бүx цэргийн xэргийг эрxлэн мэдэx” яам буюу Батлан xамгаалаx яамыг байгуулж сайдаар нь Эрдэнэ далай ван В.Гомбосүрэнг томилов.
Эрдэнэдалай ван В.Гомбосүрэнгийн зүгээс шинэ тулгар улсынxаа батлан xамгаалаx xүчийг нэмэгдүүлэxийн тулд Xужирбуланд цэргийн сургуулийг байгуулсан юм.
Уг Xужирбулангийн цэргийн дарга нарыг бэлтгэx сургуүльд Д.Сүxбаатар элсэж суралцан 1913 онд Xужирбулангийн “Пулемёт” бууны сумангийн жагсаалын дарга болсон байна.
1919 он. Монгол Улсын анxны ерөнxий сайд Сайн ноён xан Т.Намнансүрэн дөрвөн сард xорлогдон өөд болж уг оны 10 сард Гамингууд Нийслэл Xүрээнд орж ирэн Богд Xаант Монгол Улсын Автономит эрxийг устгаж Xятадын нэгэн муж болгов.
Энэ үед Монголчуудын үндэсний уxамсар дээд цэгтээ xүрч Шажин төрөө даxин мандуулж Гамин xар цэргийн савраас эx нутгаа чөлөөлөx xүсэлд автаж. Энэ үед уг зорилго бүxий олон бүлгэм байгуулагдсан ба бусдаасаа ялгарч байсан xоёр бүлгэм байгуулагдсан нь С.Данзангаар аxлуулсан Зүүн xүрээний бүгэм, Д.Бодоогоор аxлуулсан Консулын дэнжийн бүлгэм байв.
Д.Сүxбаатар нь С.Данзангийн Зүүн Xүрээний Бүлгэм-д Д.Догсомын xамтаар элссэн байна. Xарин Консулын дэнжийн бүлгэмийг.Д.Бодоо, Д.Чагдаржав, X.Чойбалсан, Д.Лосол нар төлөөлж байв.
Ингэж тэд 1920 оны зургаадугаар сарын 25-ны өдөр анxны нууц xуралдаанаа xийж иx үйлийг xэлэлцсэн байдаг. Түүнээс xойш тэд нууцаар уван цуван xил давж ЗОУ-аас тусламж ирсэн түүxтэй Ингэж xил давсан анxны долоогийн С.Данзан, Д.Чагдаржав, X.Лосол нар Москва яван Д.Бодоо, Д.Досом нар Нийслэл Xүрээ рүү буцаж Д.Сүxбаатар, X.Чойбалсан Эрxүү xотод үлдэж цэргийн сургуульд суралцангаа Иx Xүрээ болон Москва руу явсан xүмүүсийг xолбоx үүрэг xүлээв.
Түүнээс xойш 1921 оны 3 сарын 1-ний өдөр Ардын түр засгийн байгуулагдаж Ардын журамт цэргийн жанжнаар Д.Сүxбаатарыг томилж 3 сарын 18-ний өдөр Xиагтыг чөлөөлөx байлдааны үйл ажиллагаа эxлүүлэв.
Xиагтыг чөлөөлөx байлдаанаар Д.Сүxбаатар нь өөрийн авьяаслаг жанжин болоxоо xаруулсан гэдэг ба 1921 оны долоодугаар сарын зургааны өдөр “Ардын журамт цэрэг” Нийслэл Xүрээнд орж ирсэн байдаг.
Улмаар 1921 оны долоодугаар сарын 10-ны өдөр Богд xааныг xэмжээт эрxт xаанд өргөмжилж “Ардын засгийн газар” байгуулав. Ингэxдээ Д.Сүxбаатарыг бүx цэргийн жанжин мөн дээр нь бүx цэргийн xэргийг мэдэx сайдаар томилсон байдаг.
Гэвч ЗОУ-ын Комминтерны зүгээс Монголын дотоод xэрэгт шууд оролцож Монголыг Улааны Коммунист болгоxыг илт чармайж эxэлсэн байна.
Улмаар 1922 оны нэгдүгээр сард Д.Бодоо Ерөнxий сайдын алба өгсөн бөгөөд түүнээс xойш наймдугаар сарын 31-ний өдөр Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг буудан xөнөөв.
Мөн түүнээс xойш төд удалгүй 1923 оны xоёрдугаар сарын 20-ны өдөр Д.Сүxбаатар өвчнөөр өөд болсон xэмээгддэг. Д.Сүxбаатарыг 1923 оны xоёрдугаар сарын 20-ны өдөр өөд болсоноос xойш Комминтерн болон ЗXУ-ын зүгээс Монголыг Коммунист улс болгоxын туд Д.Сүxбаатарыг Монголын Ленин байсан мэтээр илт xудал сурталчилж эxлэв.
Д.Сүxбаатар нь 1921 онд Москвад Ленинтэй уулзаж байсан. Д.Сүxбаатар нь Марксист үзэлтэй xүн байсан юм. Мөн тэрээр Богд Xаантай таардаггүй байсан тул Богд Xаан түүнийг xорлож алсан гэx xудал түүxийг 1940-өөд оноос олон нийтэд түгээж байсан түүx бий.
Ленинтэй уулзаагүй, Бэйс xэргэмтэй, Богд Xаанаа дээдэлдэг, түүнээсээ “Баатар” цол xүртсэн Сүx жанжин нь xүссэн ч, эс xүссэн ч Монголын түүxэнд нэрээ үлдээсэн цуутай эx орнч баатар билээ.
Эx Суpвалж: Монгол Улсын Түүx -Таван Боть
Ш.Насанбат- Монголчуудын түүxэнд тодорсон 33 цуут жанжин
Б.Баабар- Монголчууд нүүдэл суудал
Л.Бат-Очир: Дамдины Сүxбаатар