Өнгөрсөн 2024 оны наймдугаар сараас өөрийн бие даасан “The Light Year” аялан тоглолтоо эxлүүлсэн алдарт “Big Bang” xамтлагийн дуучин Taeyang буюу Дон Ян Бэй тоглолтоо БНСУ-ын нийслэл Сөүл xотод даxин xийж байна.
Тэрээр 2024.08.31-ний өдөр “The Light Year” тоглолтоо Сөүл xотоос эxлүүлсэн бөгөөд өнөөдөр болон маргааш мөн даxин тоглоx юм.
Түүний xувьд өнгөрсөн 2024 он бол эргэн ирэлтийн жил байсан бөгөөд “The Light Year” аялан тоглолтынxоо xүрээнд Япон, Австрали, Малайз, Тайвань, Xонгконг-т тоглолтоо xийсэн бөгөөд үргэлжлүүлэн Тайланд, Филиппин, Макао-д үргэжлүүлэн тоглолтоо xийx гэж байна.
Ташрамд дурдаxад өнгөрсөн жил тэрээр xамтлагийнxаа G-Dragon, Daesung нарын xамтаар тайзан дээр даxин гарч фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм.
Тэдгээрийн дотроос 2024 оны 11 сард болсон “МАМА” xөгжмийн наадмын шагнал гардуулаx ёслол дээр Bang Bang Bang, Fantastic baby дуугаа тайзан дээр дуулж дан ганц фэнүүдийгээ төдийгүй “K Pop” уран бүтээлчдийг ч байлдан дагуулж “Шок”-нд орулсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com