Өнгөрсөн баасан гарагийн орой Филадельфия хотын зүүн хойд хэсэгт эмнэлгийн зориулалттай жижиг онгоц осолджээ.
Онгоц амины орон сууцны хороолол унасны улмаас хэд хэдэн байшин, зам дээр байсан автомашинууд галд автжээ.
Осолдсон онгоц нь өвчтөн тээвэрлэх зориулалттай бөгөөд тус онгоцыг эзэмшигч агаарын түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг Jet Rescue компани онгоцонд нислэгийн багийн 4 гишүүн, нэг өвчтөн болон түүнийг дагалдаж явсан хүмүүс байсан хэмээн мэдэгджээ.
Нийгмийн сүлжээнд онгоц унаж, унасныхаа дараа дэлбэрч байгааг харуулсан олон тооны видео бичлэгүүд тавигдсан байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр онгоцны шатаж буй хэсгүүд гудамжаар нэг тархаж, зарим нь ойролцоо байсан автомашинуудыг гэмтээжээ.
Миссури мужийн Спрингфилд хотыг чиглэж байсан тус онгоц Филадельфия хотын Northeast Philadelphia Airport нисэх онгоцны буудлаас хөөрөөд удалгүй тус нисэх онгоцны буудлаас 6.4 км зайд осолджээ.