Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Парисын их дуулга хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болно.
2025 оны анхдугаар Их дуулгад 54 орны 318 (эрэгтэй 176, эмэгтэй 142) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Болдбаатарын удирдлага дор нийт 12 жүдоч зодоглоно.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.
2024 онд Парисын Их дуулгын дэвжээнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртэж байв.
Тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдаж байсан түүхтэй.
Энэ удаагийн Их дуулгад 39 орны эрэгтэй 180, эмэгтэй 140 жүдоч өрсөлдөнө.