Ирэх долоо хоногт /2024.02.03-04/ Төрийн ордонд утааны сонсгол гээч юм болно. Түүнээс уртач, Ж.Чинбүрэн ахлуулсан ажлын хэсгийн гишүүд гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Гурав дахь хэлэлцүүлэг нь өнөөдөр /2025.01.29/ “Эрх зүйн орчин” санхүү, хариуцлага” сэдвээр болох учиртай.
Өнгөрсөн долоо хоногт болсон болсон”Зуух, түлшний хяналт, стандартын асуудал” хэлэлцүүлгийн үеэр нэгэн иргэн ийм хэлэлцүүлэгт оролцох гэж 20 жил мөрөөдөж явлаа хэмээн ярьсан юм.
Түүний нэрийг Ш.Итгэлт гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй хүн. Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны иргэн. Тэрбээр утаанаас салах ийм, ийм шийдлүүд байна хэмээн 20 жил үе үеийн хотын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс рүү 100 захиа бичсэн гэх.
Тэрхүү захидлуудаа утаанаас салах ямар, ямар шийдэл бичсэн байдгийг тодруулахад:
Тэрбээр “Утаанаас салах 20 аргыг би захидалдаа бичсээр л байсан. Ядахдаа ганцыг нь ч хэрэгжүүлээгүй. Хэрэв хэрэгжүүлсэн бол утаа өдийд ийм байхгүй байсан. Захидалдаа бичсэн аргуудаас дөрвийг нь хэлж өгье.
-
Нэгдүгээрт, зуухыг зөв болгох хэрэгтэй. Тэр зуух нь Оросын зуух байхгүй юу. Монголчууд зуух гэж мэдэхгүй
-
Хоёрдугаарт, Ханан пийшин зөв байх хэрэгтэй. Ханан пийшин буруу байгаа учраас ийм олон хүн угаартаж үхээд байна.Өмнө нь ТМС-т хоёр жил суралцсан хүнд мэргэжлийн үнэмлэх олгоод гаргадаг байсан. Тэр пийшинчид л пийшин, зуухыг барьдаг юм. Барихдаа 25 жилийн баталгаатай барьдаг байсан.
-
Гуравдугаарт, зуух, ханан пийшинг барьж байгаа байгууламжийн зураг төслийг мэргэжлийн хүн хийх ёстой. Зургийнх нь дагуу барих учиртай. Тэр систем өнөөдөр манайд байхгүй болчихсон.
-
Дөрөвдүгээрт, зөв түлш түлэх хэрэгтэй. Буруу түлш түлбэл хүн үхнэ. 700-1000 ккал цаг дулаан гаргадаг түлшийг зөв түлш гэдэг юм” гэлээ.