Дур мэдэн хүүхдэдээ эмийн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөв
Палестины ХАМАС бүлэглэл барьцаанд байсан Израилийн цэргийн дөрвөн эмэгтэй албан хаагчийг сууласан байна.
Үүний хариуд Израиль палестины 200 хоригдлыг суллажээ.
Нөгөө талаас Израиль ХАМАС гэрээгээ зөрчсөн хэмээн, тус бүлэглэлийн барьцаанд байгаа израилийн иргэн Арбел Йехудыг суллах хүртэл Газын зурвасын хойд хэсэг рүү хүрэх гол замыг хаажээ.
Галаа зогсоох гэрээний дагуу ХАМАС цэргийн албан хаагчдаас түрүүлж энгийн иргэдийг суллах ёстой аж. ХАМАС-ын зүгээс Арбел Йехуд нь амьд байгаа, түүнийг ирэх 7 хоногт суллана гэжээ.
Газын зурвасын хойд хэсгийг бусад хэсгээс тусгаарласан 7 км урттай замыг израильчууд танкуудаар хааж, Газын зурвасын хойд хэсэг рүү иргэдийг оруулахгүй байгаа аж.
Эx Сурвалж: BBC