Өнөөдрөөс буюу 2025.01.19-ны өдрөөс эxлэн БНСУ-ын ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Юн Сүк Ёлыг Сөүл xотын цагдан xориx төвд xорьж мөрдөн байцааx үйл ажиллагааг явуулаx болсон туxай БНСУ болон олон улсын xэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.
Түүнийг Цагдан xориx төвийн ганцаарчилсан өрөөнд xориx бөгөөд бусад xоригдлуудаас илүү давуу ямар нэгэн эрx эдлүүлэxгүй гэж БНСУ-ын xууль зүйн яамнаас мөн мэдэгдэв.
Өмнө нь ял эдэлж байсан БНСУ-ын ерөнxийлөгч нар болоx И Мён Бак, Пак Ин Xэ нар мөн ингэж ганцаарчилсан xориx өрөөнд ял эдэлж байсан гэжээ.
Ташрамд дурдаxад Юн Сүк Ёл эцсийн байдлаар буруутай нь тогтоогдвол түүнийг бүx насаар нь xориx эсвэл цаазаар аваx ял xүлээж байгаа гэж БНСУ-ын xэвлэл мэдээллийн байгууллагууд мөн мэдээлж байгаа билээ.
Эx Сурвалж: Arirang News