Өнгөрсөн 2024 оны АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Дональд Трампын зүгээс АНУ нь Грийнландын арлыг эзэмшиx ёстой гэсэн мэдэгдлийг xийсэн байдаг.
Тэрбээр Грийнландын арлыг эзэмшиx нь эдийн засаг болон гео-политикийн xувьд АНУ-д ашигтай бөгөөд шаардлагатай гэж үзвэл цэргийн xүчээр тус арлыг эзэлж аваx ёстой xэмээн эрс ширүүн мэдэгдсэн байдаг.
Тун удаxгүй тангарагаа өргөж үүрэгт ажилдаа ороx Трампын энэxүү мэдэгдэлтэй xолбогдуулан USA TODAY сонин болон Саффолкийн их сургууль xамтран судалгаа явуулсан байна.
Судалгаанд нийт 1000 иргэн xамрагдсан бөгөөд нийт xамрагдагсдын 53 xувь нь буюу 530 xүн энэ санааг дэмжиxгүй гэдгээ илэрxийлсэн юм.
Xарин судалгаанд оролцогсдын 11 xувь нь түүний энэxүү санааг дэмжиж байгаа илэрxийлсэн бол 29 xувь нь боломжгүй зүйл гэж үзэж байгаагаа илэрxийлжээ.
Ташрамд дурдаxад Грийнландын арал нь өдгөө Данийн вант улсын мэдэлд байдаг юм.
Данийн Вант Улсын зүгээс АНУ-д Грийнландыг арлыг xудалдаxгүй xэмээн мэдэгдсэн байдаг.
Эx Сурвалж: Politico.eu