АНУ-ын тусгай прокурор Жек Смит шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамптай холбоотой хоёр эрүүгийн мөрдөн байцаалтын ажлаа дуусгаж, албан тушаалаасаа огцорлоо.
Энэ тухай нэгдүгээр сарын 11-нд “Politico” сонин мэдээлжээ. Жек Смитийн огцорсон тухай мэдээлэл нь АНУ-ын Хууль Зүйн яамны албан тушаалтнуудын нэгдүгээр сарын 11-ний өдөр шүүгч Эйлин Кэннон руу илгээсэн шүүхийн баримт бичигт дурдагдсан аж. Тус баримт бичигт Смит нэгдүгээр сарын 7-нд эцсийн нууц тайлангаа гаргаж, нэгдүгээр сарын 10-нд Хууль Зүйн Яамнаас гарч, албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
Смит нь Трампын эсрэг хоёр хэрэгт хяналт тавьж байсан прокурор. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 6-нд нийслэл Вашингтонд болсон үймээн самуун болон Трампын Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээс нууц баримт бичгүүдийг илрүүлсэн асуудлуудтай холбоотой байв. Доналд Трампын өмгөөлөгчид Жек Смитийн тайланг нийтлэхийг хориглох хүсэлт гаргасан боловч шүүхээс энэ хүсэлтийг нь няцаасан байна.