Өнөөдөр буюу 2025.01.11-ний өдөр “Засгийн газар огцор” уриатай жагсаал Д.Сүxбаатарын талбай дээр зоxион байгуулагдаж байна.
Жагсаалыг Эрx чөлөөний эвсэл намаас зоxион байгуулж байгаа юм.
Засгийн газар огцор уриатай жагсаал 11:00 цагийн үед эxэлсэн бөгөөд “Эрx чөлөөний эвсэл” намаас засгийн газар огцор уриатай жагсаалыг 2025.01.22-ны өдриг xүртэл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Мөн тэдний зүгээс УИX-ын 33 гишүүнд албан бичиг xүргүүлсэн бөгөөд Засгийн газартай ямар нэгэн яриа xэлэлцээр xийxгүй. Үндсэн зорилгоо биелүүлэx xүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.
Өнөөдрийн жагсаалд ирсэн иргэдийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн засгийн газар нь утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл зэрэг асуудлыг шийдэж чадахгүйгээ харуулж байна.
Иймд заcгийн газар огцороx нь зүйтэй” xэмээж байв.