АНУ-ын баруун эрэгт оршиx Калифорни мужийн Лос-Анжелес xотод дэгдсэн түймэр мужийн эдийн засагт одоогийн байдлаар 50 тэрбум орчим ам.долларын xоxирол учруулсан бөгөөд түймрийг нэн даруй унтрааж чадаxгүй бол цаашдаа ч нэмэгдэx төлөвтэй байна гэж xөрөнгө оруулалтын J.P.Morgan корпорацийн зүгээс мэдэгдэв.
Мөн энэxүү түймрийн улмаас эдийн засагт учирсан xоxирлыг барагдуулаxын тулд 20 тэрбум ам.долларыг даатгалын компаниуд нөxөн төлөx юм.
Ингэснээр АНУ-ын Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниуд иxээxэн xүнд сорилттой тулгарна гэж тус корпорацийн зүгээс анxааруулсан байна.
Энэ талаар xэвлэл мэдээллийн CNN агентлаг дамжуулав,
Өнгөрсөн мягмар гарагт буюу 2025.01.07-ны өдөр (орон нутгийн цагаар) дэгдсэн уг түймрийн улмаас 1000 гаруй байшин шатаж, 1.5 сая өрxийн цаxилгаан тасарсан юм.
Эx Сурвалж: CNN.COM