БНСУ-д өрнөж байгаа жагсаалууд xурцадмал байдлыг үүсгэx өндөр магадлалтай байна
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дээд лигийн тэмцээний тоглолтууд ширүүхэн өрсөлдөөнтэй явагдсаар байна. Маргааш буюу 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилийн баярт зориулан дээд лигийн талбайд гурван тоглолт болно.
Эхний тоглолт эмэгтэйчүүдийн AODE M Winx болон Omni Khuleguud багуудын хооронд болох юм.
Хамгийн оргил тоглолт буюу эрэгтэй багууд хоорондох ээлжит өрсөлдөөн BCh Knights болон Bishrelt Metal багуудын хооронд болно. Энэхүү тоглолт 31-ний өдөр 16:10 цагт болох ажээ.
Харин дээд лигийн хоёр дахь тоглолт Zavkhan Brothers болон INUT Yes TLG багуудын хооронд өрнөнө хэмээн Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж байна.