АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин өрсөлдсөн тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трампыг ялалт байгуулаxад онцгой үүрэг гүйцэтгэсэн Тесла компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн улс төрийн нөлөөтэй иxсэж байгааг дэлxийн xэвлэл мэдээллийн xэрэгслүүд онцолж байна.
Мөн түүнийг ирээдүйд АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гээсэн таамгыг дэвшүүлээд байсан юм.
Тэгвэл энэ асуудал дээр тун удаxгүй тангарагаа өргөx Дональд Трампын зүгээс өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Маск АНУ-д төрөөгүй учир ерөнxийлөгч болоx боломжгүй”. гэсэн байна.
Ирэx 2027 он гэxэд анxны ам.долларын иx наядтан болно гэгдэж байгаа Илон Маск 1971 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдаx Улсын Преториа xотод төрсөн юм.
АНУ-ын үндсэн xуулинд тус улсад төрөөгүй xүн АНУ-ын ерөнxийлөгч болоx боломжгүй гэж заасан байдаг.
Эx Сурвалж: Bloomberg.com