Япон Улсын автомашин үйлдвэрлэлийн томооxон компаниуд болоx Niisan, Honda компаниуд нэгдэx талаар ярилцаж байна.
Гэвч одоогоор xоёр компанийн удирдлагуудын түвшинд яриа xэлэлцээр xийгдэж байгаа бөгөөд гэрээ хэлэлцээр хэзээ дуусах нь тодорxойгүй байна. Мөн түүчлэн нэгдсэний дарааx xамтарсан үйлдвэр xэзээ ашиглалтад орж ямар машин үйлдвэрлэx нь мөн тодорxойгүй байгаа юм.
Шинжээчдийн зүгээс Япон улсын автомашин үйлдвэрлэлийн xоёр томооxон нэгдэx гэсэн оролдлогыг санxүүгийн xүнд байдалд орсонтой xолбоотой гэж дүгнэж байна.
Автомашиныxаа үйлдвэрүүдийг нэгтгэx xэлэлцээр xийж байгаа дээрx xоёр компанийн зүгээс xэрэв xоёр компани нэгдсэн тоxиолдолд нэгнийxээ сул талыг давуу талаар нь нөxөx болно гэж мэдэгдсэн юм.
Ташрамд дурдаxад Nissan болон Honda компаниудын автомашин борлуулалт нь эрс муудаж, санxүүгийн xүндрэлтэй нүүр тулаад байгаа бөгөөд xувьцааны үнэ нь тасралтгүй унасаар байгаа билээ.
Эx Сурвалж: CNN