Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүч гаргах тухай зорилт тус тус туссан.
Улаанбаатар хотын зүгээс Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газраас баталсан холбогдох журмын дагуу “Хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, тухайн төслийн хүрээнд хамтран ажиллах гадаад болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагыг хууль, журмын дагуу сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Энэ хүрээнд дээрх төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулагчийн дэлгэрэнгүй мэдээлэл, үйлдвэр байгуулахаар сонирхож буй газрын байршил, хог хаягдал устгасны төлбөр авах эсэх, эрчим хүч худалдах үнийн санал зэрэг холбогдох дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч танилцах, мөн тус төсөл арга хэмжээг сонирхогч талуудын оролцоог хангах зорилгоор энэ төрлийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагад нээлттэй мэдээлэл өгч хамтран ажиллахад бэлэн байна.
Иймд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан холбогдох мэдээллийг [email protected] хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.
Холбогдох хуулийн талаар https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571 холбоосоор нэвтэрч мэдээлэл авах боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хог хаягдлын бүтцийн судалгааг [email protected] цахим хаягт хандан авна уу.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР