Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа
Японы Элчин сайдын яамны соёл, мэдээллийн үйл ажиллагаанд 1 жилийн турш хамтран ажиллаж, Япон орны сэтгэл татам байдлыг нийтэд түгээн дамжуулах “Япон орныг сурталчлан таниулагч”-ийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Монголд зохион байгуулагдах Японтой холбоотой арга хэмжээ зэрэгт оролцон олон нийтэд түгээн сурталчлахын зэрэгцээ 2025 оны 2 дугаар сард Японы ГХЯ-наас Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хүүхэд, залуучуудын солилцооны “JENESYS” хөтөлбөрт оролцон Япон оронтой танилцаж, өөрийн мэдэрсэн Японы сэтгэл татам зүйлсийн талаар монголчуудад идэвхтэй мэдээлж, Монгол дахь Японы талаарх ойлголт, сонирхлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.
(1)Сонгон шалгаруулах хугацаа: 2024 оны 11 сарын 5-30(2)Эхний сонгон шалгаруулалтад тэнцэгсдийг зарлах өдөр: 2024 оны 12 сарын 13-ны өдөр Японы ЭСЯ-ны цахим хуудас болон Facebook хуудсанд зөвхөн тэнцсэн хүний бүртгэлийн дугаарыг нийтлэнэ.(3)Ярилцлагын шалгалтын өдөр: 2024 оны 12 сарын 18-20-ны өдрүүд ※Ярилцлагын шалгалтын өдөр, цаг, газрыг эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн тус бүрт и-мэйлээр мэдэгдэнэ. (Хөдөө орон нутаг зэрэг алслагдмал газар амьдарч буй хүмүүсийн хувьд онлайнаар ярилцлагын шалгалтыг авах боломжтой)(4)Эцсийн сонгон шалгаруулалтын дүн: 2024 оны 12 сарын 25-ны өдөр※ И-мэйлээр хүн тус бүрт мэдэгдэнэ.・Зарим нэг нөхцөл байдлаас хамааран дээрх хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй.
Дэлгэрэнгүйг доорх линкээр орж харна уу.
Японы ЭСЯ
Соёл, мэдээллийн хэлтэс