/Өрөг.мн контент сайтын үүсгэн байгуулагч Б.Болорчимэг, У.Болортуяа/

этгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нар “Word Media” ХХК-ийг 2019.09.26-нд үүсгэн байгуулж, Urug.mn контент сайтыг эрхлэн гаргаж байна. Манай сайт хувь эзэмшигчдээ зарласан, ил тод нээлттэй ажиллаж буй Монгол дахь анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Өрөг.мн контент сайтын үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, Ерөнхий редактор У.Болортуяа

Сэтгүүлч У.Болортуяа 2010 оноос Шууд.мн сайт, Шууд телевизд мэдээний албаны сурвалжлагч, 2012 оноос Ийгл ньюс телевизд ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ, ШУУД АСУУЯ нэвтрүүлгүүдийг тус бүр бэлтгэн олон нийтэд хүргэн ажиллаж байсан туршлагатай. Одоо Өрөг.мн контент сайтад ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ У.БОЛОРТУЯА, УЛС ТӨРИЙН ЗАДЛАН контентуудыг бэлтгэн, ерөнхий редактороор ажиллаж байна. Тэрээр 2017-2019 онд Тайвань улсын National Formosa University-д суралцаж, мэдээллийн менежментийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан юм.

Шагнал

2013 Монголын Телевизүүдийн холбооны  “Алтан Шонхор” наадмын шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг

2014 БСШУС “Шилдэг бүтээл” шагнал
2015 “Наранбаатар сан” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл
2016 “Наранбаатар сан” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл
2017 Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл”
2018 Globe international  “ҮНЭНИЙ ТӨЛӨӨ” шагнал

2018 Transparency international Mongolia Transparency award For youth зэрэг шагналыг тус бүр хүртэж байв.

Өрөг.мн контент сайтын үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, Гүйцэтгэх захирал Б.Болорчимэг

Сэтгүүлч Б.Болорчимэг 2012 оноос Шинэ Дэлхий, MNC, NTV телевизүүдэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж, Бизнес Өрөг нэвтрүүлгийг санаачлан одоог хүртэл Монголын бизнес эрхлэгчидтэй ярилцаж, тэдний туршлага алдаа оноог олон нийтэд хүргэж байна. Тэрээр одоо Өрөг.мн контент сайтад Бизнес өрөг, Өрөг хэлэлцүүлэг нэвтрүүлгүүдийг бэлтгэж, Гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Б.Болорчимэг 2021 онд “Бизнес-Өрөг, эргэлт хийх боломж” номоо эрхлэн хэвлүүлээд байна.

Urug.mn контент сайтын БОДЛОГО

1. Urug.mn хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа, хуулиудаа ягштал мөрдөнө.

2. Urug.mn эерэг, сайн сайханмэдээ бэлтгэнтүгээнэ, бүтээнэ.

2. Urug.mn шүгэл үлээгчдийгдэмжинэ, шүгэл ч үлээнэ, баримт дэлгэнэ.

3. Urug.mn нийгмийн цөөнхийн“нүд”,“чих”,“ам” болно.

4.Urug.mnиргэдэд бодитой, баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан тэнцвэртэй мэдээлэл хүргэнэ.

6. Urug.mn сонгуулийн үеэр намууд нэр дэвшигчдэд ялгаварлалгүйгээр тэнцвэртэй хандаж, сонгогчдын боловсролд анхаарч, “хоточ банхар”-ын үүргээ гүйцэтгэн тусгай булан нээн ажиллуулна.

7. Urug.mnхувьцаа эзэмшигчдээ ил тод зарласан монголын анхны редакц ба цаашид ч хараат бус ажиллаж, хувьцаа эзэмшигчид солигдох болбол мэдээлж, нээлттэй байна.

8. Urug.mnүзэл бодлоо тулгахгүй, дүгнэх эрх үзэгчдэд үлдэнэ.

9. Urug.mnалдаа гаргавал нэн даруй залруулна. Бусдаас уучлал эрэхдээ хойрго хандахгүй.

10. Urug.mnтөлбөртэй мэдээ, сурталчилгаа түгээхдээ ялган тэмдэглэж, үзэгчдийг төөрөгдөлд оруулахгүй.

11. Urug.mnулс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай ажиллана

12. Urug.mnредакцын хувьд шуурхай мэдээ дамжуулах нь бус үнэн мэдээ дамжуулах нь чухал байна.

13. Urug.mn  хаанаас ч, хэн ч, хэзээ ч, юунаас ч хэрэглэж болохуйц тохиромжтой хэмжээгээр контент, мэдээгээ хүргэнэ.

14. Urug.mnшантааж хийхгүй, баримт нуухгүй,мэргэжлийн нэр хүндээ хувийн эрх ашигт ашиглахгүй, аливааулс төр бизнесийн бүлэглэлд хамаарч ажиллахгүй.

15. Urug.mn өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, ажилсаг, бүтээлч хүмүүсийг дэмжин ажиллана.

16. Urug.mn бүх төрлийн байгууллага хувь хүнтэй хамтарч ажиллахад нээлттэй ба үнийн санал ил тод байна.

17. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжин ажиллана.

18. Urug.mn сайтад болон цахим хаягуудад ёс бус үг хэллэгтэй бусдыг элдэвлэн доромжилсонсэтгэгдлүүдийгустгаж, хаана.

19. Urug.mn ёс уламжлал, үндэсний баярууд, соёл, түүх, монгол хэл бичгээ дээдлэн олон нийтэд таниулах, өвлүүлэхийн төлөө ажиллана.

20. Urug.mn-д уншигч, үзэгч таны итгэл үнэ цэнтэй ба бид таны итгэлийг алдахгүйн төлөө хичээж, шаардлагатай бол эх сурвалжаа нууцлан, “хамгаалахын” төлөө байна.