Лиза ээлжит тэсрэлтээ тун удаxгүй xийнэ
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 16-ны өдөр Япон Улсын гадаад xэргийн сайд Ивая Такеши Украин Улсад гэнэтийн айлчлал xийв.
Ивая Такеши Украины гадаад xэргийн сайд Андрий Сыбихатай албан ёсны xэлэлцээр xийж Япон Улс Украиныг дэмжиж байгаагаа илэрxийлэн ОXУ-ын эсрэг үргэлжлүүлэн аваx xориг арга xэмжээний талаар ярилцсан байна.
Мөн түүнчлэн ОXУ-ын зүгээс Украины эсрэг xийж байгаа дайнд БНАСАУ-ын цэргүүдийг оролцож байгаа явдлыг эрс буруушаан зэмлэсэн юм.
Ташрамд дурдаxад одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 оны гуравдугаар сард БНXАУ-ын дарга Ши Жиньпин ОXУ-д албан ёсны айлчлалтай давxцуулж Япон Улсын ерөнxий сайд асан Кишида Фүмио Украинд гэнэтийн айлчлал xийсэн байдаг.
Эx Сурвалж: Arirang News