Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газраас яаргалтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.
Хуулийн өөрчлөттэй холбоотой гишүүдийн зүгээс АМНАТ-ыг хэрхэн тооцох, Хөрөнгө оруулалтын гэрээг Оюу толгойн гэрээнээс илүү сайжруулах, Татварын орчин болон Олон улсын Арбитрын шүүх дээр маргаан үүссэн байхад өөрчлөлт оруулах нь зөв эсэх зэрэг асуудлуудыг хөндөн хуулийн төслийн ажлын хэсгээс асууж, тодруулж байна.