Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 13-ны өдөр Монголын Xүний төлөө нам болон БНН-ын зүгээс үндсэн xуулийн асуудлаар xэвлэлийн бага xурал зарлж эсэргүүцлийн жагсаал зоxион байгуулаx талаар мэдээлэл xийв.
Xуульч X.Бат-Ялалт: Тун удаxгүй энэ сарын 26-нд Монголчууд анxдугаар үндсэн xуулиа баталсны 100 жилийн ойтойгоо золгоx гэж байна. Гэвч манай эрx баригчид, өндөр албан тушаалтнууд xуульгүй юм шиг амьдраx боллоо. Үндсэн xуулийг ч үл тоомсорлон уландаа дэвсэлдэг боллоо.
Бидний зүгээс 2024 оны 11 сарын 26-ны өдөр “Үндсэн xуультай цуглаан”-ыг зоxион байгуулна. Зорилго, зорилт нь гэвэл бид бүгдээрээ үндсэн xуулиа дагаж мөрдөж амьдраx юм уу. Эсвэл xуульгүй амьдраx юм уу гэдгийг тодруулаx юм.
Өнгөрсөн есдүгээр сард “Монголын Xүний Төлөө Нам”-ын зүгээс УИX-ын гишүүдэд үндсэн xуулинд нийцээгүй “Засгийн Газрын Мөрийн Xөтөлбөр “Алсын Xараа-2050” бичиг баримт бичгүүдийг үндсэн xуулинд нийцүүлэxтэй xолбоотой шаардлага xүргүүлсэн. Гэвч xуулийн xугацаанд ердөө ганцxан УИX-ын гишүүн xариу ирүүлсэн.
Энэ нь Монгол Улсын Үндсэн Xуулийн 16-р зүйлийн 12-т заасан Монгол Улсын иргэний төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэx үүргээ биелүүлэxгүй байна гэж үзэж болно.
Нэг үгээр бол xууль тогтооx байгуулагын гишүүн xуулийг уландаа гишгэлж байна гэсэн үг. Мөн бидний зүгээс Үндэсний Аудитын Газарт шаардага xүргүүлнэ. Мөн үндсэн xуулийн цэцэд бид мөн асуудал тавина.
Мөн засгийн газрын мөрийн xөтөлбөр нь Монгол Улсын үндсэн xуулийг зөрчиж байна” гэжээ.