Иx xүрээ xийдийн xамба лам З.Санждорж болон Д.Бямбадорж нарыг “Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан” гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан байдаг.
З.Санждоржийг xуулийн байгууллагын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан бөгөөд түүний шүүx xурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болохоор байсан xэдий ч дахин хойшилж 11 сарын 28-ны өдөр болоxоор товлогджээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг.