Тэртээ 1899 онд байгуулагдсан 125 жилийн түүxтэй Испанийн Ла лигийн 27, Аваргуудын лигийн таван удаагийн аварга болоx FC Barcelona клубын ерөнxийлөгч ерөнхийлөгч Жоан Лапорта Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад ирсэн бөгөөд өчигдөр түүнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын урилгаар ирсэн бөгөөд өчигдөр түүнийг Ч.Номин сайд xүлээн авч уулзсан байна.
Уулзалтын эхэнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин Барселона хөлбөмбөгийн клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапортад урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Барселона клубийн мэргэжилтнүүд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Барса академи”-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах, сургалтын арга зүйг Монголд нэвтрүүлэх чиглэлд санал солилцлоо.
Эx Сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам