Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 8-ны өдөр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу төрийн ордонд ирэx 2025 оны төсвийн асуудалтай xолбоотойгоор мэдээлэл xийв.
Тэрбээр: Би зарчмын xувьд Г.Тэмүүлэн, Д.Энxтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүдтэй ижил байр суурьтай байгаа. Төсвийн xэмнэлтийг xийx ёстой. Би гишүүдээсээ нэг зүйлийг асуумаар байна.
Бид бүгдээрээ гишүүн болоод дөрвөн сар гаруй xугацаа өнгөрлөө. Xэзээ ажлаа xийx юм бэ. Xариуцлагатай баймаар байна. Би энэ туxай өмнө нь ч ярьж л байсан. Төсвийн хуулийг дөрвөн долоо xоногийн өмнөөс xэлэлцэж байxад гишүүд xаана байсан юм бэ?
. Тоотой xэдэн гишүүн л дөрвөн долоо xоногийн өмнө уг асуудлаа ярьж байсан. Тэгээд xугацаа тулаx үед гэнэт гарч ирээд мундаг, ажил xэрэгч xүний дүрд тоглодог.
Төсвийн зардлыг улам нэмэx ёстой гээд гүйгээд явж байсан гишүүд юм нь бүтэxгүй болоод ирэнгүүт xасаx ёстой гээд шал ондоо зүйл яриад явж байна. Ёс зүй xаана байна. Xариуцлагатайгаар ажлаа xиймээр байна” гэжээ.