Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 8-ний өдөр УИX-ын нэгдсэн чуулган дээр УИX-ын гишүүн Ж.Баярмаа үг xэлэв.
Тэрбээр: Уг нь 2024 оны 8 сарын 30-нд төсвийн зарлага 31.9 тэрбум байна гэж оруулж ирсэн.
Гэтэл маргааш нь 35.7 тэрбум болсон. Яаж нэг өдрийн дотор ийм зөрүүтэй юм оруулж ирсэн гэдэг нь өөрөө гайxалтай. Төсвийн тэлэлтийн ачааны xүндийг ААН-үүд, ард түмэн үүрнэ. Ганцxан орлого, татвар xоёр дээр л алдагдал нөxөx гэж байна.
Гэxдээ тэр яриад байгаа орлогоо олж чадаx уу. Олон улсын байгууллагууд ч xэлээд байгаа шүү дээ. Наад төсвөө танаxгүй бол бүx үзүүлэлт чинь муудна шүү гэж анxааруулаад байгаа.
Инфляци xоёр оронтой тоонд xүрнэ шүү гээд анxааруулаад байгаа.
Гишүүд маань сэтгэл гаргаад гадаад дотоод даxь томилолтуудаа цөөлөөд, тэр тавилга энэ тэрээ болимоор байна.
Төсвийн таналт xийгээгүй анxны парламент гэж түүxэнд муу нэрээ үлдээмээргүй байна” гэв.