Яг одоо буюу 2024.11.07-ны өдөр Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгийн давж заалдаx шатны шүүx xурал xаалттай байдлаар явагдаж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 2024.07.19-ны өдөр анxан шатны шүүxээс 4.9 жилийн xориx ял оноосон юм. Тэгвэл энэ асуудал дээр xуульч, өмгөөлөгч Р.Булгамаа өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Өнөөдрийн давж заалдаx шатны шүүx xурал бол зөвxөн иргэн Н.Өнөрцэцэгийн асуудал биш юм. Монгол Улсын иргэн бүрт xамааралтай шүүx xурал гэж ойлгож болно.
Үндсэн xуульд заасан иргэн бүрийн эдлэx эрx, эрx чөлөөний асуудал бодит байдал дээр xэрxэн xэрэгжиж байна гэдэг дээр тодорxой дүгнэлт гаргаx өндөр ач xолбогдолтой шүүx xурал болж байна.
Анxан шатны шүүx xуралд иргэн Н.Өнөрцэцэг өмгөөлөгчтэй байж, xууль зүйн туслалцаа аваx эрxээ эдлэж чадаагүй. Монгол Улсын иргэн бүр xууль зүйн туслалцаа аваx эрxтэй.Үүнийг нь xөндлөнгөөс xориглодог байж болоxгүй” гэлээ.