10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
12:00 цагт: ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн нээлт ХУД-ийн 75 дугаар сургууль дээр болно. Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцоно. Утас: 91108-333, 8911-9482.
15:30 цагт: “Улаанбаатар дахь Русский Дом” буюу РЦНК-д сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон орчин үеийн интерактив Орос хэлний кабинетыг нээнэ. Утас:9587-2497.
Орон нутагт:
-Дундговь аймгийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд Монгол Улсын Ардын зураач, УГЗ Ц.Байды зураачийн “Өгүүлэмж” нүүдлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 11-р сарын 7 хүртэл үргэлжилнэ.
-Дорнод аймaгт: Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд соёлын байгууллагууд сарын турш төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.
-Өвөрхангай аймaгт: “Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй” соёлын бүтээлч сарын нээлт болно.
-11-р сарын 5, 8-нд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчлэлтэй холбоотой эрх зүйн хэлэлцүүлэг уулзалт сэтгүүлчид болон сэтггүүл зүйн салбарын судлаач, багш нарын дунд болно.