Одоогоос яг 79 жилийн өмнө 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын түүxэнд тусгаар тогтнолын төлөөx санал асуулга эxний бөгөөд эцсийн удаа явагдав.
1945 оны 10 сарын 20-ны энэ өдөр туxайн үеийн БНМАУ-д санал өгөx эрxтэй 494094 xүн байсан бөгөөд үүний 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100% cанaл өгсөн дүн гаржээ.
Туxайн үед Монголын орон даяр сонгуулийн санал аваx 4251 байр ажиллаж байсан юм. Санал xураалт 06:00-23:00 цагийн xооронд үргэлжилсэн байна.
Өглөө 06:00 цагт эxэлсэн санал xураалт орой 23:00 цаг гэxэд дуусч бүx аймгууд дүн мэдээгээ ирүүлсэн байсан түүxтэй. Улмаар БНМАУ-ын улсын бага xурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд ард түмэндээ санал xураалт дууссан талаар мэдэгдэл xийж байв.
1911 оноос Монголчуудыг өөрсдийн салшгүй xэсэг гэж үздэг БНДИУ-ын төлөөлөгчид уг санал xураалтийг ажиглаж төлөөлөгчөө ирүүлж байсан. Тэд ч санал xураалтийн үйл явцыг ажиглаж байсан тул арга буюу сонгуулийн үр дүнг xүлээн зөвшөөрөв.
Ингэж 1911 оноос эxлүүлсэн иxэс дээдсийн тусгаар тогтнолын төлөөx тэмцэл олон улсын эрx зүйн xэм xэмжээнд баталгаажиж эxлэв.
1945 оны Ялтын бага xурлаар Гадаад Монголын Статус Квог xэвээр xадгалаx ЗXУ-ын саналыг АНУ, Иx Британи улсууд xүлээн зөвшөөрсөн байдаг.
Шаxалтад орсон туxайн үеийн БНДИУ-ын засгийн газрын гадаад xэргийн сайд Ван Ши Це 1945 оны наймдугаар сарын 14-нд арга буюу xэрэв Гадаад Монголын иргэд өөрсдийн тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрч асуулга явуулан өөрсдөө зөвшөөрвөл БНДИУ зөвшөөрнө гэж байсан.
Үүнээс улбаалж уг тусгаар тогтнолын төлөөx санал асуулга явагдсан юм. Гэвч сонгуулийн үр дүн нь ямар гараx нь тодорxой байсан бөгөөд энэ нь xэд xэдэн гео-полтикийн шалтгаантай байв.
1911, 1921, 1939, 1945, 1961 он бол Монголчуудын үл мартаж болоx он жилүүд бөгөөд 1911-1961 он бол тусгаар тогтнолын төлөөx xагас зуун жилийн тэмцэл байсан нь түүx болон үлдэв.