ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Н.Ганибал 22:30 минутад мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Манай нам 21 аймгаас найман аймагт ялсан. Гурван аймаг маргаантай байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгуудад санал дахин тоолох, хуулийн маргаан зэрэг асуудал үүссэн.
Нийслэлд бол ялагдал хүлээлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооноос түрүүлж, бусад намууд мэдээлэл хийгээд байна. Аймгуудын маргаан эцэслэгдээгүй байхад мэдээлэл хийх нь буруу.
Нийслэлд ялагдсан шалтгаан бол олон намаас олон нэр дэвшигч дэвшлээ. Багануур дүүрэгт гэхэд АН бусад нам эвсэлтэй нэгдэж орсон.
Цаашдаа ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж орвол МАН-ыг ялах боломж нийслэлд байна” гэлээ.