Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй Говийн оюу хөгжлийг дэмжих сан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийг санхүүжүүлэн, “Эрүүл зүрх” аяныг хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-овоо, Манлай, Булган, Цогт-Цэций, Гурвантэс, Ханбогд суманд зүрхний эмчийн үзлэг оношилгоо, шинжилгээг 2024.08.28-2024.10.28 хугацаанд зохион байгуулах юм.