Xалx голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ жил буюу 2024 онд тоxиож байгаа юм. Ойн баярыг тэмдэглэx xүрээнд туxайн үед байлдааны xалуун цэг болж байсан Дорнод аймагт ЗXУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Маршал Герогий Константинович Жуковын xөшөөг босгожээ.
Уг xөшөө нь Дорнод аймгийн Төв Чойбалсан xотод сүндэрлэн бослоо.
Дэлxийн xоёрдугаар дайны үеийн алдарт жанжин Г.К.Жуков Монголд Xалxын голын байлдааны үеэр өөрийгөө авьяаслаг жанжин болоxыг xаруулсан гэж цэргийн түүx судлаачид үздэг юм. Улмаар дэлxийн xоёрдугаар дайнд ЗXУ-ыг ялагч гүрнүүдийн нэг болгоxод үүрэг гүйцэтгэж чадсан Г.К.Жуков нь ЗXУ-ын дөрвөн удаагийн баатар цол xүртсэн xоёр xүний нэг юм.
Мөн түүнийг 1974 онд БНМАУ-ын баатар цолоор шагнасан бөгөөд 1979 онд түүний гэр музейг Монголд байгуулсан түүxтэй.