ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр улс төрийн гуравдагч хүчин ХҮН нам УИХ-д нийт найман гишүүнтэй болсон.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганы өмнөхөн буюу өнгөрөгч долоо хоногт эдгээр гишүүд хуралдан УИХ дахь ХҮН намын зөвлөлөө албан ёсоор байгуулсан байна. Зөвлөлийн анхны хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Бадрахын Найдалаа УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн даргаар сонгогджээ.
Энэхүү Зөвлөл байгуулагдсанаар УИХ дахь тус намын бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн хувьд ХҮН намын даргаар ажиллаж байсан, тус намын анхдагч, манлайлагчдын нэг билээ.