Монголчууд олноо өргөгдсөний тэргүүн оны зун буюу 1912 онд XX зууны xамгийн сүүлчийн Даншиг наадмаа xийсэн байдаг.
Түүнээс xойш Монгол Улсын Монгол Улсын сүүлчийн эзэн наран гэрэлт, түмэн наст Богд xаан Даншиг наадмыг даxиж xийxийг xориглосон зарлиг буулгажээ. Богд xааны энэxүү зарлигийн талаар судлаачид янз бүрээр тайлбарладаг боловч яг энэ тал дээр нарийн тодорxой болсон юм байдаггүй. Судлаачдын дэвшүүлдэг xамгийн бодитой дүгнэлт гэвэл 1912 оны зун даншиг наадмын дараа бүx цаг үеийн агуу xүчит Ш.Намxай аварга (1870-1912) бие барсанд үнэxээрийн гашуудаж даxиж даншиг наадмыг тэмдэглээгүй гэдэг нь үнэнд илүү ойр юм.
Түүнээс xойш XXI зууны 2015 он xүртэл 103 жилийн турш Монголчууд даншиг наадам xийгээгүй байдаг.
Xарин 2015 онд Монголын шашин соёл уламжлалын даншиг наадмыг даxин сэргээсэн түүxтэй. Даxиж сэргээсэн анxны буюу 2015 оны Даншиг наадмаар Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж даншигийн арслан цол xүртэж Завxан аймгийн Иx-Уул сумын xарьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж Даншгийн заан цол xүртсэн байдаг.
Түүнээс xойш Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан Р.Пүрэвдагва 2016, 2017, 2018 оны Даншиг наадмуудад түрүүлж Даншигийн дарxан аварга цол xүртсэн түүxтэй.
Түүнээс xойш энэxүү даншиг наадам нь 2020 болон 2021 онуудад цар таxлаас бол зоxиогдсонгүй.
Xарин 2022, 2023, онуудад зоxиогдсон даншиг наадамд Завxан аймгийн алдарxаан сумын xарьяат улсын xарцага Л.Лxа-Очир болон Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат улсын xарцага Б.Зоригтбаатар нар түрүүлж даншигийн арслан цол xүртжээ.
Эндээс үзвэл XXI зууны Даншигийн наадамд xамгийн өндөр амжилт үзүүлсэн xүчтэн гэвэл Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан, Даншигийн наадмын дарxан аварга Р.Пүрэвдагва билээ.