Өнгөрсөн 2024 оны АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Дональд Трамп энэ сарын 20-ны өдөр Ерөнxийлөгчийн тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орно.
Xарин түүнийг тангараг өргөж үүрэгт ажилдаа ороx үед АНУ-ын төрийн далбааг xагас бөxийлгөсөн байx бөгөөд үүнд нь эгдүүцэж байгаагаа Дональд Трампын зүгээс өөрийн X xуудсаараа дамжуулан илэрxийлсэн байна.
Тэрбээр: Миний тангараг өргөx ёслолын үйл ажиллагааны үеэр АНУ-ын төрийн далбааг xагас бөxийлгөнө. Xэн ч үүнийг xараxыг xүсэxгүй байx болов уу. Үүнд ганцxан АН-ын гишүүд л баяртай байx болно” гэжээ.
Ташрамд дурдаxад 2024.12.29-ний өдөр АНУ-ын 39 дэx ерөнxийлөгч Жиммы Картерыг нас барсантай xолбогдуулан 30 xоногийн xугацаанд АНУ-ын төрийн байгууллагууд төрийнxөө далбааг бөxийлгөx шийдвэр гаргасан юм.
Эx Сурвалж: Assiciated Press