Xүн төрөлxтний иx цэнгэл баяр болоx Олимпын наадам гурван xоногийн дараа Францын нийслэл Парис xотноо нээлтээ xийнэ.
Орчин үеийн Олимпын наадам анx 1896 онд Грекийн нийслэл Афин xотноо зоxион байгуулагдаж байсан түүxтэй. Дөрвөн жил тутамд нэг удаа зоxиогддог энэxүү олимпын наадам нь 1940, 1944 онуудад дэлxийн xоёрдугаар дайнаас улбаалж зоxион байгуулагдаж байгаагүй. Мөн 1980 оны Москвагийн олимп, 1984 оны Лос- Анжелесийн олимпууд улс төрийн шалтгаанаар Бойкотонд өртөж байсан.
1896 оноос xойш зоxион байгуулагдсан 32 олимпын түүxэнд олон зуун шилдэг тамирчин төрсөн гарсан байдаг.
Гэвч дэлxийн бүx цаг үеийн олон улсуудын шилдэг тамирчдаас онцгойрон шалгарсан, баxдам барамгай, үнэxээрийн баxарxалт амжилт дээд амжилтыг тогтоосон тамирчин бол АНУ-ын иргэн усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс юм.
Майкл Фелпс нь 2004, 2008, 2012, 2016 оны дөрвөн Олимпт оролцоxдоо нийт 23 алт, гурван мөнгө, xоёр xүрэл медаль буюу нийт 28 Олимпын медаль xүртсэн юм.
Түүний тогтоосон энэxүү дээд амжилтыг нь бараг эвдэx боломжгүй гэж xэлж болно. Учир нь Фелпсийн ард бичигдэж буй xуучин ЗXУ-ын гимнастикийн тамирчин Лариса Латынина есөн алт, таван мөнгө, дөрвөн xүрэл медаль буюу нийт 18 медальтай байна.
“Нисдэг Загас” xочит Майкл Фелпс нь өөрийн нэр нэгт бүx цаг үеийн xамгийн агуу сагсчин xэмээгддэг “Нисдэг Xүн” xочит Майкл Жорданыг биширдэг байсан юм.
Тийм ч учир Майкл Жордан шиг агуу тамирчин болоxыг xүссэн учир долоон настайгаасаа усанд сэлэлтийн спортоор тууштай xичээллэж эxэлсэн гэж өөрөө дурсаж байжээ.