Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарлагдсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын арван сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Сонгон шалгаруулалтын бүртгэл зургаадугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт эхэлж долоодугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагт дууссан. Шалгалтад найман сул орон тоонд 13 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлжээ. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс өнөөдөр хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын долоон сул орон тоонд 10 иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа.
Бүртгэл нь баталгаажсан 10 иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгч өрсөлдөнө.
Тусгай шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт долоодугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагт эхэлнэ.
Эx Сурвалж: ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС