Монгол Улсын үндэсний буудлагын спортын шигшээ багийн тамирчин О.Есүгэн эрх нь зөрчигдөж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.
Тэрбээр:
“Сайн байна уу .
Миний бие монгол улсын буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн. 2023 оны дэлхийн аварга шалгаруулах 50 метрын 3*20 дасгалд Парис 2024 олимпын эрхээ авч байсан.
Нэг дасгалд эрхэн авахад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороо нь миний олимпд оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсны үндсэн дээр 10м ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байна.
Би ахиж нэмж орох гэсэн юм байхгүй. Орох ёстой зүйлдээ ормоор байна Энэ үл ойлголцлоос болж тамирчин миний хүч хөдөлмөр, эрх маань зөрчигдөөд байна “гэжээ.