Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
БНСУ-ын санхүүжилтээр Монгол улсын төмөр замын салбарт амжилттай хэрэгжиж дуусч буй дор дурдсан хоёр төслийн хаалтын тайлангийн хурал “Монгол Улсын төмөр замын тогтвортой хөгжлийн стратегиуд” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Үүнд:
Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын Газар дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд” “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг (EARC)-ийн үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратегийг тодорхойлох нь” төсөл;
Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв (ГТХЗНТ)-ийн барилгыг барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл”.
Энэхүү хамтарсан семинарын гол зорилго нь дээрх төслүүдэд оролцсон экспертүүд, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид Монголын төмөр замын хөгжлийн стратегууд, түүнчлэн төмөр замын аюулгүй байдлын хяналтын нэгдсэн тогтолцооны талаарх мастер төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай хууль эрх зүй болон санхүүгийн тодорхой асуудлуудын талаар тус тусын ажлын үр дүн, танилцуулгыг хийж, харилцан мэдээлэл солилцоход оршив.
• Тус семинарт монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Геологийн үндэсний алба, “Монголын төмөр зам” ТӨХК, солонгосын талаас тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Солонгосын тээврийн хүрээлэн, Олон улсын контракторуудын холбоо, Солонгосын газарзүйн шинжлэх ухаан, уул уурхайн хүрээлэнгийн 40 гаруй инженер, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцов.