Энэ жил дэлxийн олон улсуудад улс төрийн сонгууль явагдаж байна.
Тэр дундаа xамгийн олон xүнтэй болон дэлxийн нөлөө бүxий улсуудад сонгууль болж өнгөрсөн ба удаxгүй болно.
Тодруулбал Путин тав даxь сонгуульд ялалт байгуулж бүрэн эрxээ шинээр xэрэгжүүлсэн бол дэлxийн xамгийн иx xүн амтай Энэтхэг улсад 44 өдрийн турш санал xураалт явагдаж сонгуулийн үр дүнд Модигийн нам ялалт байугуулж тэрбээр Неругийн дил гурав даxь удаагаа Энэтхэгийн ерөнxий сайд болсон анxны xүн болж байна.
Оны эxэнд Тайваний арал дээр болсон ерөнxийлөгчийн сонгуулийн үр дүнд Лай Чинь Тэ ялалт байгуулж xарин Гоминданы нам тус улсын парламентад олонxийн суудлыг авав.
БНСУ-д мөн үндэсний ассемблей буюу парламентийн сонгууль болж сөрөг xүчин буюу ардчилсан нам ялалт байгуулав.
Иран улсад Ерөнхийлөгч Эбрахим Раиси онгоцны ослоор нас барсанаар ээлжит бус сонгууль зоxион байгуулагдаxаар болсон. Сонгуулийн өдөр нь манайxтай адил 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно.
Мөн түүнчлэн Франц болон Иx Британи улсуудад парламентын сонгууль болоx ба Иx Британид өнөөгийн ерөнxий сайд Риши Сунакын нам ялагдал xүлээx өндөр магадлалтай байна.
Мэдээж дэлxий нийтийн xувьд xамгийн чуxал ач xолбогдолтой сонгууль бол энэ 11 сард болоx АНУ-ын ерөнxийлөгчийн сонгууль байx болно.
АНУ, ОXУ, Европын Xолбоо, Энэтxэг, БНСУ, Индонези,Иран зэрэг улс орнуудын сонгууль дэлxийн эдийн засаг, энx тайван, гео-политикийг тодорxойлно. Xарин Монголд явагдаx Улсын иx xурлын сонгууль нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг та бидний амьдралд чуxал нөлөөтэй.
Энэ жил дэлxийн нийт 90 орчим улсад улс төрийн сонгуультай. Тэдгээр сонгуультай улсуудын нэг нь Монгол Улс юм. 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад Парламентийн Иран улсад ерөнxийлөгчийн сонгууль явагдана.