Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал,
Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд:
Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл,
Д:7 “Арцатын ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл,
Х:12 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд 21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл,
Ү:24 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
“Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд:
Д:8 “Тахилт зам анги – Толгойт – 21-р хороолол – Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр,
Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо – Хайрханы эцэс – 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ дараах хоёр чиглэлд:Д:2 “Дэнжийн 1000 – Самбалхүндэвийн гудамж – 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл,
Д:5 “Хүчит шонхор зах – Зурагтын хуучин эцэс – Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
“Үнэгтийн уул” ХХК дараах нэг чиглэлд:Д:1 “Шархад – Хангамж – Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр иргэдэд тус бүр үйлчилгээ үзүүлж байна.
Эx Сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР