Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 82см-ээр даван үерлэж байна. Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байна.
ОБЕГ-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан бүрэлдэхүүн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдалтай танилцаж байна.
Тодруулбал тус дүүргийн 12-р хорооны Амралтын хэсэг гэдэг газар нийт 97 өрхийн 305 иргэн оршин суудагаас одоогийн байдлаар 69 өрхийн 244 иргэнийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг хангаад байна.
Эx Сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар