УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаанаар Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.
Монгол Улсын 1991 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенцын дутуу эсхүл зохицуулалгүй үлдээсэн зарим асуудлыг нарийвчлан тусгаж өгснөөрөө онцлог юм байна.
Сүүлийн таван жилд буюу 2017-2021 онд түүх соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22 зүйлийг эрэн сурвалжилж олсон байна. Мөн түүнчлэн 30 эд өлгийн зүйл нь олдоогүй.
Иймд соёлын өв, үнэт өв, бурхан шүтээн энэ бүхнийг хулгайлж гадагш нь гаргах асуудал буурахгүй байгаа учраас энэ асуудлыг онцгой анхаарч, Соёлын өвийн багц хуульд тусгах нь зүйтэй.
Мөн түүнчлэн Түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв хадгалагдсан газар, хадны сүг зургууд бичээстэй газарт ашигт малтмалын лиценз олгоод байгааг онцгой анхаарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Соёлын өвийн багц хуульд оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөхгүй бол ЮНЕСКО-д бүртгэлтэй газар лицензийн талбайд xамарсан мэдий бий.