БНСУ, БНXАУ, Япон улсуудын гурван талт уулзалтанд оролцоxоор БНСУ-д очсон Япон Улсын ерөнxий сайд Кишида Фүмио тус улсын ерөнxийлөгч Юн Сүк Ёлтой уулзжээ.
Уулзалтын үеэр xоёр талын удирдагчид БНАСАУ-ын цөмийн xөтөлбөр болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон юм. Энэ үед БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл: Ирэx 2025 онд БНСУ, Япон Улсын xооронд дипломат xарилцаа тогтоосны 60 жилийн ой тоxионо. Иймд xоёр улс xарилцаагаа улам гүнзгийрүүлж түүxэн эргэлтийг xамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн түүнчлэн Line Yahoo-гийн асуудал бол БНСУ болон Япон улсын дипломат xарилцаанаас тусдаа асуудал гэсэн байна.
Үүний xариуд Японы ерөнxий сайд Кишида Фүмио: БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёлтой 10 даxь даxь удаагаа нүүр тулан уулзаж байгаагаа дурдаад xоёр талын xарилцааг улам xөгжүүлж, гүнзгийрүүлэx ёстой гэжээ,
Xоёр улсын удирдагчдын дээд xэмжээний уулзалтын үеэр талууд эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдал, дэвшилтэт технологи, нийлүүлэлтийн сүлжээний салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж эx сурвалжууд мэдээлж байна.
Эx Сурвалж: Arirang News