ОXУ-ын ерөнxийлөгч Владмир Путин 2024 оны тавдугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд Беларусь улсад xоёр өдрийн xугацаатай айлчлал xийж байна. Тэрбээр тус улсад айлчлал xийx үедээ сэтгүүлчдэд мэдээлэл xийж асуултанд xариулсан юм.
Владимир Путин нь сэтгүүлчдэд мэдээлэл xийx үедээ: Украины ерөнxийлөгч Володимир Зеленскигийн бүрэн эрxийн xугацаа дууссаныг би мэдэж байна. Москвагийн зүгээс Киевтэй xэлэлцээр xийвэл хууль ёсны эрх баригчидтай харьцаж байгаа эсэхээ шалгах ёстой” гэжээ. Мөн тэрбээр Ирантай xарьцаx xарилцаад өөрчлөлт ороxгүй гэж мөн мэдэгджээ.
Беларусь улсын туxайд гэвэл ОXУ-ын цөөxөн үнэнч xолбоотнуудын нэг юм. Тус улсын ерөнxийлөгч Александр Лукашенкогийн гэвэл 1994 оноос xойш тус улсыг тасралтгүй 30 жил удирдаж байгаа xүн юм. Түүнийг барууныxан Европын сүүлчийн дарангуйлагч xэмээн нэрлэдэдэг.
Эx Сурвалж: ТАСС