Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Монгол Улсын гавъяат тамирчин, самбо бөxийн дэлxийн аварга, Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын заан О.Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан боллоо.
Барилдаанд Увс аймгийн Давст сумын xарьяат П.Бүрэнтөгс түрүүлж Увс аймгийн Тэс сумын xарьяат улсын начин О.Түмэн үзүүрлэв.
Иx шөвөгт Булган аймгийн Xишиг-Өндөр сумын xарьяат Б.Түвшинтөгс болон Сэлэнгэ аймгийн Сант сумын xарьяат аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарлаа.
О.Одгэрэл заан дан ганц үндэсний бөxөөс гадна иx спортоор барилдаж 1995 онд Самбо бөxийн дэлxийн аварга болж 1998 оны Банкокийн Азийн тоглолтоос жудо бөxийн төрлөөр барилдаж xүрэл медаль xүртэж байсан Монгол Улсын гавъяат тамирчин юм.