Багууд бүгд бэлтгэл сайтай, хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй U23 залуучуудын улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний тоглолтууд спортын төв ордон, “Уран ган” спорт цогцолборын зааланд тус тус болж байгаа юм. 04 дүгээр сарын 29-ны өдөр эхэлсэн тус тэмцээн 05 дугаар сарын 05-ны өдөр нэгдсэн дүнгээ гаргаж өндөрлөнө. U23 залуучуудын улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 27, эмэгтэй 17 багийн оуютан залуус хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн залуучуудын УАШТ Дорноговь аймагт болж МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг хоёул аваргын алтан медаль хүртэж байв. Бид тус тэмцээний охидын багийн тоглолтун дундуур цөөн хором ярилцлага авав. Тэмцээний тоглолтууд өрсөлдөөн ихтэй болж байна. Танай багийн бүрэлдэхүүний тухайд? МҮИС-ийн эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Э.Энхбямба Ер нь бол тамирчдын бэлтгэлжилт сайн, баг болгон сайн байна. Яагаад гэвэл оюутны их наадам, оюутны лиг гээд тэндээс багууд бүгд орж ирж байна. Миний хувьд МҮИС-ийн “Хишигтэн” гээд эрэгтэй, эмэгтэй багийг дасгалжуулж байгаа. Бидний хувьд оюутны лигт тоглодог багаараа U-23 залуучуудын УАШТ-д оролцож байна. Эмэгтэй багаараа оюутны их наадамд оролцож амжаагүй. Сагсан бөмбөгийн оюутны лиг, мөн универсиад наадмууд гээд дотоодын өрсөлдөөнүүд тамирчдад том туршлага болж өгч байх шиг. Энэ талаар таны бодол? МҮИС-ийн эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Э.Энхбямба Монголын дээд лигт гадаад легионер тоглогчид их байсан. Тэндээс манай оюутан тамирчид их зүйл сурсан байна. Ер нь бол дандаа системийн дагуу тоглодог. Багууд улам л их чанартай болоод байгааг онцолмоор байна. Одоо 11, 12, 13 насны өсвөр үеийн хүүхдүүд нурууны өндөр харьцангуй өндөр болчихсон. 12 настай гэхэд 1.80 гарсан хүүхдүүд байна. Ур чадвар нь маш сайн ахиж, гадагшаа дотогшоо хүүхдүүд явж тэмцээн уралдаанд оролцох нь нэмэгдэж, энэ хэрээр тэдний ур чадвар ахиж байгаа нь сайшаалтай. Дотоодын тэмцээний тоо олон байх тусам оролцож буй тамирчдын ур чадвар өсөн нэмэгддэг Тэмцээнд оролцож буй өрсөлдөгч багуудын тоглолтын арга барил ямар түвшинд байна вэ? Танай баг хэд дэх тоглолтоо хийгээд байна? АШУҮИС-ийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Ө.Баярчимэг Би 2023 оны төгсөгч. 23 настай, тэгээд U23 насны улсын аваргад АШУҮС-ийн багтайгаа оролцож байна. Төвийн байрлалд тоглодог. Эхний тоглолт ҮБТДС-ийн багтай тоглосон. Манай зоо бол харьцангуй гайгүй, бид нар өөр өөрсдийнхөө арга барилыг олоод цааш цаашдынхаа тоглолтонд илүү дөхөмтэй байхаа гэж бодож байна. Багууд маш ширүүн орж ирж байна. Энэ жилийн оюутны лиг маш өндөр зохион байгуулалттай болсон. Багууд бэлтгэл сайтай, маш чанга байгаа. Дараа дараагийн тоглолтууд дээр илүү хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнээ. Баярлалаа. Амжилт хүсье.