ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл эхэлнэ. Энэ жил бүртгэл хүлээн авах болон бүрдүүлэх бичиг, баримтаа ирүүлэхтэй холбоотой зарим өөрчлөлт орсон тул Японы ЭСЯ-ны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
Японы ЭСЯ-ны цахим хуудасны “Соёл, мэдээлэл” хэсэгт дэлгэрэнгүй мэдээлэлийг харах боломжтой: Судлаач оюутан / Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
Доорхыг дагуу бичиг баримтыг хүлээж авна.
Хэзээ:2024.05.08 (Лхагва) -аас 2024.05.11 (Бямба) өдрийн 12:00 цагаас 17:00 цагт
Хаана:Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн 1 давхарт
Холбоо барих и-мэйл хаяг: [email protected]
Ассулт хүлээн авах хугацаа:2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23:59 хүртэл
/Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны дараа удирдамжид тусгагдаагүй асуулт байвал дээрх мэйл хаяг руу ирүүлнэ үү. Зөвхөн удирдамжид тусгагдаагүй асуултад хариулах болно. Хариулах шаардлагатай гэж үзсэн асуултын хариултыг ЭСЯ-ны facebook хуудсаар дамжуулан нийтэд хүргэнэ. Тэгш хандах зарчмын үүднээс хүн тус бүрт хариу илгээх боломжгүй./
Үүнээс гадна түгээмэл асуулт ба хариултыг ЭСЯ-ны facebook-д нийтэлсэн байгаа тул уншиж танилцана уу.
Японы Элчин сайдын яам