У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор лабораториудын хүчин чадал, чанар, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэнэ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын лаборатори, АШУҮИС-ийн лабораторийн ижил эмд хийсэн шинжилгээнүүд зөрсөн тохиолдол гарсан талаар шинжээч хэлэв. Улмаар шинжилгээнд үндэслэн, хэд хэдэн эмийн хугацааг сунгажээ.
- Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Сонинхүү дараах тайлбарыг хэлэв. Тэрээр, “Манай ажилчид эмийг нь шинжлэх компанитай ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ баталсны дараа шинжилгээгээ хийдэг. Дараа нь ахлах шинжээч хянан баталгаажуулдаг. Чанарын шаардлага хангаагүй дээж байвал бид өөр лаборантаар дахин хянуулдаг. Энэтхэгт үйлдвэрлэсэн нүдний дусаалга химийн шинж чанарыг хангасан ч дүүргэлт хангалтгүй байсан” гэв.
- Харин Эмийн агентлагийн Чанарын хяналтын дарга асан н.Энхтуяа, “Хүний эмийн зөвлөл шийдвэр гаргахдаа дээрх хоёр лабораторийн аль нэгийнх нь шинжилгээнд үндэслэдэг. Иймд хоёр лабораторийн шинжилгээг харьцуулан шинжилдэггүй. Энэ асуудлыг Хүний эмийн зөвлөл дахин хэлэлцэхээр ажиллаж байна. Энэ эмийн зах зээлийн багтаамжийг судална” гэлээ.
- Түүнчлэн АШУҮИС-ийн Эмнэл зүйн сургуулийн багш н.Норовням хэлэхдээ, лабораторийн дүнгүүд зөрөх тохиолдол бий. Шинжилгээний хариунд тухайн ажилтны мэргэшил, хандлага, туршлага, мэдлэг 80 хувь, багаж 20 хувийн нөлөөтэй. Бид шинжилгээний дүнгээ хамгаалахад бэлэн, манай ажлын хуудас бий” гэсэн юм.